Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй Хөрөнгө худалдах нээлттэй дуудлагын худалдааны зар

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Дуудлагын худалдаа болох өдөр: 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт

Бүртгэл: 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

Иргэн дуудлагын худалдаанд оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Дэнчин тушаасан баримт;

4. Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол

нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;

6. Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.

Хуулийн этгээд дуудлагын худалдаанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Дэнчин тушаасан баримт;

4. Хуулийн этгээдийг төлөөлж дуудлагын худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;

5. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;

6. Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлагын худалдаанд оролцох

тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;

8. Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/;

Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.

Дуудлагын худалдааны ялагч ажлын 5 өдрийн дотор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хөрөнгийг үнийг бүрэн төлнө.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид багц баримт бичгийн үнэ 30,000 төгрөг (Хөрөнгийн зурагт танилцуулга, хүсэлт гаргах маягт, гэрчилгээний хуулбар, дэнчинг буцаах маягт, дэг г.м)-ийг доорх дансанд шилжүүлж, тухайн хөрөнгийн талаарх мэдээллийг авснаар дуудлагын худалдаанд оролцох боломжтой болно.

Хүлээн авагч банк: Төрийн сан

Хүлээн авагчийн нэр: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Дансны дугаар: 1009 0002 0080

Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар

Дуудлагын худалдаа зохион байгуулах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20-р хороо,

Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Жич: Нийгэмд үүсэх хөл хорио болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дуудлага худалдаа явагдах өдөр, цагт өөрчлөлт орох бол тухайн үед зарлан мэдээлнэ.

Холбоо барих утас: 88001156, 99197073

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ОРОХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

Д.Амарбаясгалан: Орон нутгийн нислэгийн үнийг 50-70 хувь буурууллаа. Баян-Өлгий аймаг руу 1,6 сая төгрөгөөр зорчдог байсан бол 800 мянган төгрөг болно
Д.Амарбаясгалан: Орон нутгийн нислэгийн үнийг 50-70 хувь буурууллаа. Баян-Өлгий аймаг руу 1,6 сая төгрөгөөр зорчдог байсан бол 800 мянган төгрөг болно
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.