Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд


Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Уг хурлаар МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгож байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонх болсон намаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-ын Бага хурлын гишүүд санал нэгтэйгээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүллээ. 

Эрх баригч нам өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг дахин дэвшүүлж байгаа нь энэ юм.

Намын Бага хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Үндсэн хуулийн уг заалтын дагуу энэ долоо хоногт багтаан Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох юм. 


МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР

Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, одоогийн Ерөнхий Сайд. 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
 
Д.Нарангэрэл: Залуу үеийнхэнд шинж тэмдэг илрэхгүй байна
Д.Нарангэрэл: Залуу үеийнхэнд шинж тэмдэг илрэхгүй байна
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.