Эрүүл мэндийн яам Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ковид-19 халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 10 сая 63 мянган хүн халдвар авч, 513000 хүн нас барсан байна. Сүүлиййн 24 цагийн дотор 159 мянган хүн шинээр өвчилж, 4000 мянга гаруй хүн нас барсан байна. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал халдвар авсан 9000 тохиолдлоор, нас баралт 1000 тохиолдоор нэмэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын тохиолдол АНУ-35000, Бразилд 33000, Энэтхэгт- 18000-аар нэмэгдсэн байна.
АНУ-ын өвчин судлалын үндэсний төвөөс хэлэхдээ “Жагсаал цуглаан их зохион байгуулсан, залуучуудад шинж тэмдэг илрэхгүй хөнгөн балархай хэлбэрээр өвчилж, өндөр настай хүмүүст халдвар тараах нь ихсэж байгаагаас эндэгдэл их байна” гэв.
ОХУ-д 24 цагийн дотор 6693 хүн шинээр өвчилж, 154 хүн нас барсан байна. Манай улстай хил залгаа орших Тувад 125 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийт 4485 мянган хүн болсон.
Манай улсын хувьд 16 хүн ажиглалтанд орсон, 31 хүн ажиглалтаас гарч гэрийн дэглэмд шилжсэн, одоогоор нийт 2468 хүн ажиглалтанд байна. Ажиглах байранд 1-5 насны 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, 332 архаг хууч өвчтэй хүн байна.