Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилдаа орохыг БШУ-ны сайд урьсан ч татгалзжээ. Тэрбээр "БШУ-ны сайд уучлал гуйсан нь үнэн. Гэхдээ санд очиж ажиллах бодолгүй байна. Тэнд шүүхийн эвлэрэнгийн үеэр очиход аймар байсан. Ам хааж буй хэрэг л дээ" хэмээжээ.
Тэрбээр Боловсролын зээлийн сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгдөг, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлаар шүгэл үлээсэн юм.