Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: 2016 онд БЗС-гийн шалгаруулалтад тэнцэж, зээлээ аав ээжийнхээ байрыг барьцаалаад авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 19 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ 2016 онд Английн Оксфордын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч байсан талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100 хувь тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудлаас болоод сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон.

Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэн дээ.

2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.

2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипендийн тэтгэлэгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна.

БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авилгал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, адилхан хүмүүс төрд оршсоор байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС улам нээлттэй, ил тод, цахим болж шударгаар шалгуур хангасан залуусд туслаж, эдгээр залуучууд төрд орж ажиллаж, төрийн албанд шинэ хуудас авчраасай гэж хүсэж байна" гэжээ.

May be an image of 7 people

Эргэн сануулахад тэрбээр өнгөрөгч оны 11 дүгээр сард Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Учир нь тэрбээр 2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр сууринаас болж олон нийтийн зүгээс шүүмжлэлийг хүртсэн юм.

Эмдег-ын албан хаагчид “Мэдээллийн цаг” сургалтад хамрагдаж байна
Эмдег-ын албан хаагчид “Мэдээллийн цаг” сургалтад хамрагдаж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.