Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Сийлэгмаатай уулзаж, уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд нь буцааж томилох үүргийг өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнгөрөгч долоо хоногт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БЗС-гаас олгосон зээл, чөлөөлөлт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийх үеэрээ "Зээлийн мэдээллийн сангаар мэргэшиж байсан ч ёс зүйн зөрчлөөр тушаал буурч ажиллаж байсан хоёр мэргэжилтний нэг болох н.Сийлэгмаа ажлаасаа гарахдаа БЗС-гийн компьютероос зээлдэгч нартай холбоотой сүүлийн хоёр жилийн мэдээллийг хард диск дээр хуулж аваад, устгасан" гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Үүнтэй холбогдуулан н.Сийлэгмаа БЗС-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар ч мэдээллүүдийг гарган тавьсан. Тэгвэл БШУ-ны сайд түүнээс албан ёсоор уучлал гуйсан талаараа өөрийн албан ёсны цахим хаягаараа мэдээлжээ.

Тэрбээр "Өчигдөр Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан" гэжээ.

ЗГ: “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуралдаж байна
ЗГ: “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуралдаж байна
 
МЕТРО ХОТ: Ядарсан Монголчуудын задарсан зуршил
МЕТРО ХОТ: Ядарсан Монголчуудын задарсан зуршил
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.