Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нэг настай хүүхэд модон жорлонд унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд модон жорлонд унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух нэг настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас барсан байжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

С.Эрдэнийн хамаарал бүхий “Их тамир“ амралтад Нийгмийн халамжийн сангаас 4 тэрбум 192 сая төгрөг олгожээ
С.Эрдэнийн хамаарал бүхий “Их тамир“ амралтад Нийгмийн халамжийн сангаас 4 тэрбум 192 сая төгрөг олгожээ
 
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.