Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАТА: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд дампуурсан “Анод“, “Капитал“ банк 2.1 тэрбум төгрөгийн ӨРТЭЙ

Огноо
Унших
2 минут 57 секунд

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 25 тэрбум 840 сая төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд үүнээс ердөө 8 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ. Одоогоор зээлийн эргэн төлөлтийн нийт үлдэгдэл 17 тэрбум 128 сая төгрөг байна. Тус зээлүүдээс 15 ААН-д олгосон зээл хэвийн бус ангилалтай буюу зээлийн эргэн төлөлт асуудалтай байна.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дампуурсан хоёр банкнаас 2.1 тэрбум төгрөгөө авч чадах уу-

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгөөс Анод банканд 800 сая төгрөг, Капитал банканд 7 тэрбум төгрөг нь чөлөөт үлдэгдэл хэлбэрээр байршиж байсан байдаг. Гэвч тус хоёр банк хоёул дампуурсан гэдгийг та бид мэднэ. Анод банкны хувьд 800 сая төгрөгөөс нэг ч төгрөгийн эргэн төлөлтгүй явж байгаа бол Капитал банк 7 тэрбум төгрөгөөс 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

-"Дэлгэр экспресс" ББСБ 47 сая төгрөгийн зээл авсан боловч нэг ч төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй-

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн эх үүсвэрийг бий болгох зориулалтаар "Дэлгэр экспресс" банк бус санхүүгийн байгууллагад 2010 онд 47 сая 500 мянган төгрөгийг олгожээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг эргэн төлөөгүй тул зээл нь хэвийн бус ангилалтай байна.

-Төрийн яам нь сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлнэ хэмээн 17 тэрбумын зээл аваад 14 тэрбумыг нь ТӨЛӨӨГҮЙ-

Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх төслийн зориулалтаар 2010 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 17 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч өнгөрсөн хугацаанд зээлийн дүнгээс ердөө 2 тэрбум 552 сая төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, 14 тэрбум 447 сая төгрөг эргэн төлөлтгүй байна.

-Дараах зургаан компани "Орон нутгийн онцлогт тохирсон төсөл хөтөлбөр" хэрэгжүүлнэ хэмээн нийт 867 сая төгрөгийн зээл авсан хэдий ч 463 сая төгрөг нь эргэн төлөгдөөгүй байна-

Орон нутгийн онцлогт тохирсон төсөл хөтөлбөр

-Дараах таван компани "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" зориулалтаар 125 сая төгрөг төгрөгийн зээл авсан хэдий ч 68 сая төгрөг нь эргэн төлөгдөөгүй байна-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр насныхны дунд үе тэнгийн дарамт шахалт их байдаг. Гэвч тэд хуулийн өмнө хариуцлага хүлээдэг талаар мэдэхгүй байна
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр насныхны дунд үе тэнгийн дарамт шахалт их байдаг. Гэвч тэд хуулийн өмнө хариуцлага хүлээдэг талаар мэдэхгүй байна
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.