Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: УИХ-ын даргаар Гомбожавын ЗАНДАНШАТАРЫГ томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд


УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томиллоо. 

Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд "Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ" хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулахаар танилцуулсан юм.

Чуулганд оролцсон УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо. 



УИХ-ЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН НАМТАР:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

ШАГНАЛ

  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

ЧУУЛГАН: УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгох гэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгох гэж байна
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.