УИХ-ын Анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж байна. Уг хуралдаанаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгох юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.
Энэ удаагийн сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олон буюу 62 суудал авсан. Тиймээс хуулийн дагуу УИХ-ын даргад МАН-аас нэр дэвшүүлэх юм. МАН-ын удирдлагын түвшинд Г.Занданшатарыг УИХ-ын даргаас улираан ажиллуулах саналд нэгдсэн.
Уг саналыг одоо Анхдугаар чуулганаар хэлэлцүүлэх юм.