Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: БЗС-ийн захирал Д.Гардид хэрэг бүртгэлт нээн шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

АТГ-аас өнөөдөр Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Боловсролын зээлийн сангаас гадаадын топ-100 гэгдэх их, дээд сургуульд суралцаж, БШУ-ны үе үеийн сайд нарын тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн суралцагчдын мэдээллийг ил болгоод буй. Тухайн зээлдэгчдийн ихэнх нь улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд болоод гэр бүлийн гишүүд, ах дүү, урлаг соёлын салбарын хүмүүс байгаа юм.

Дээрх хэрэг холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн гарч зээлийн сангийн зээл олголт, хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг шалгаж эхлээд байна.

Харин Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийн хувьд ОХУ-д 2014-2016 онд зээлээр суралцсан байдаг. Улмаар БШУС-ын сайд 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 32 мянган ам.долларын зээлийг чөлөөлж, тус тушаалыг үндэслэж Д.Гарди “Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай” өөрийн гарын үсэг бүхий албан бичгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж байсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл АТГ-аас Д.Гардид хэрэг бүртгэлт нээн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ.

БШУ-ны сайд асан Ц.Цогзолмаа: Би сайдаар ажиллаж байхдаа БЗС-ийн мэргэжилтнүүдийн оруулж ирсэн оюутны зээлийн материалд гарын үсэг зурж зээлээс нь чөлөөлдөг байсан
БШУ-ны сайд асан Ц.Цогзолмаа: Би сайдаар ажиллаж байхдаа БЗС-ийн мэргэжилтнүүдийн оруулж ирсэн оюутны зээлийн материалд гарын үсэг зурж зээлээс нь чөлөөлдөг байсан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.