Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яллагдагч Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /-ийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ундармаа / Улсын Их Хурлын гишүүн асан /-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургадугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарласан.

2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч О.Сайнбилэг нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянаад уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан даргалагч өөрчлөн томилогдсон тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилсон байна.  

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

НӨАТ-ын буцаан олголт ирэх сард иргэдийн дансанд орно
НӨАТ-ын буцаан олголт ирэх сард иргэдийн дансанд орно
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.