БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Тухайлбал, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Зэнээмядарын Батбаяр нь 2003 онд Нидерландын Маастрихтын их сургуульд суралцахдаа 6 мянган ам.долларын зээл авсан байдаг. Үүнийг одоогийн ханшаар авч үзвэл, 20 гаруй сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч, гадаадад суралцсан гэсэн үг юм.