Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Эхнэр маань 2005 онд Автралид сурсан нь үнэн. Ирээд багшилж үүргээ биелүүлсэн. Гэхдээ төлөх нь зөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

БЗС-гаас зээл авч суралцсан улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрс олон нийтэд ил болсноор нийгэм иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртээд буй. Тухайлбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд суралцахаар БЗС-гаас 33.5 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээлэл бий. Тус мэдээлэлд Л.Энх-Амгалан сайдын зүгээс "БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарласан. Бүх сайд нарын тушаалыг ил болгож, зөрчилтэй 232 зээлийг эргэн төлүүлнэ. Санг цэвэрлэсэн. Эхнэр маань 2005-д Австралид сурсан нь үнэн. Ирээд багшилсан нь үнэн. Үүргээ биелүүлсэн нь үнэн. Гэхдээ төлөх нь зөв" гэжээ.

Л.Болортуяа: Ерөнхий сайд БЗС болон аль нэг төрийн сангаас зээл авч байгаагүйг мэдэгдье
Л.Болортуяа: Ерөнхий сайд БЗС болон аль нэг төрийн сангаас зээл авч байгаагүйг мэдэгдье
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.