Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, улс төрд хотын менежер гэдгээр анх танигдаж, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд хийж байсан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг нийт 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Энэ дүнг одоогийн ханшаар тооцож үзвэл 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүн юм. Т.Оюунбилэг нь Канадын Ватерлоогийн их сургуульд аялал жуулчлалын бодлого чиглэлээр суралцсан аж.
Т.Бадамжунайн охин Оюунбилэг БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, Канадад суралцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.