Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах цэцэрлэгт “Багш нь миний хүүгийн биед халдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
"Дээрх мэдээлэлд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлээд байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.