ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан бөгөөд ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдсон тул ийнхүү чөлөөлөгдсөн аж. Ц.Билэгтсайхан нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад цар тахлын үеэр буюу 2021 оны есдүгээр сарын 9-нөөс ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж эхэлсэн байдаг.
Харин дараагийн шинэ захирлыг сонгон шалгаруулалтаар томилох хүртэлх хугацаанд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа түр орлож байгаа аж.