Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн салбарын 24 албан хаагч орон сууцанд орох батламжаа авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагч нарт Түрээслээд өмчлөх орон сууцтай болох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгосон. Тэгвэл өнөөдөр зам тээврийн салбарын 24 албан хаагчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө.

Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 11 удаа томилогдон ажиллаж зорчигчдод тандалт, үзлэг хийсэн МИАТ ТӨХК болон зорчигчийн вагон тээврийн үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагчид багтсан байна.

Өнөөдөр мөн эрүүл мэндийн салбарын 400 албан хаагч батламж гардан авлаа.

Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан аваад байна.

Батламж гардан авсан иргэд байраа сонгон, Нийслэлийн орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Фото: Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа
Фото: Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.