Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боршоо“ боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд


Гаалийн салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд Боршоо боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил 2020 оны зургаадугаар сарын 25-наас эхэллээ.

Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны 27.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр эхлүүлж байгаа бөгөөд зорчигч тээврийн 3,200 ам метр бүхий шинэ цогцолбор, дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, ногоон байгууламж барих юм. 

Хилийн Боршоо боомт нь 1975 оны аравдугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутагт орших “Хоо дэл”-ийн хөтөл нэртэй газар анх байгуулагдаж байжээ. ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд хил нэвтэрдэг. Увс аймгийн Улаангомоос  116 км хатуу хучилттай замаар холбогдсон авто замын боомт юм.

Боршоо боомтыг орчин үеийн теле хяналтын систем бүхий гаалийн ухаалаг гарц, рентген, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд шинэчлэлийн үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэх ажээ.

Барилга угсралтын ажлын нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн болон албаны бусад хүн оролцлоо.

Д.Нямхүү: Нийт 308 хүнд хийсэн шинжилгээнд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
Д.Нямхүү: Нийт 308 хүнд хийсэн шинжилгээнд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.