Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний урлагийн их театр барих талбайн газрыг 80 хувьтай чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөхийн тулд 160 айлын газрыг чөлөөлж байна. Одоогоор нийт 90 айл газраа бүрэн чөлөөлсөн гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөсөн. Үүний дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна.  Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийсэн ба одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлсөн, 8 айлтай орон сууцаар газрыг нь сольсон. Нийтдээ 90 айл газраа бүрэн чөлөөллөө. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болсон зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 80 хувьтай байна” гэв.

Мөн энэ орчмын иргэд, оршин суугчдын зүгээс газар чөлөөлөх ажилд идэвх санаачлагатай дэмжин оролцож, хурдан хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газар, Нийслэл бодлого шийдвэрээ гаргаж, Үндэсний урлагийн их театр барих 10 га газрыг Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороонд чөлөөлж байна. Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” хэмээжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"The HU" хамтлагийн "Гэрэг" тоглолт өнөөдөр болно
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.