Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Турк улсын Анталия хотод зохион байгуулагдсан олон улсын оюуны СПОРТЫН ХОЛБООНЫ тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцон нийт 12 медальтай эх орондоо ирлээ. Энэ удаагийн тэмцээн “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” буюу англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрлөөр нас насны ангилалд зохион байгуулагдсан. Тэмцээнд ОЛОН УЛСЫН шилдэг 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин оролцсоноос 9 тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт шалгарчээ.

“WISF Antalya 2023” тэмцээний Цээж бодолтын төрлийн бага насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн С.Чингим хүү цээж бодолтын нас харгалзахгүй “ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА” шалгаруулах ангилалд мөн хоёрдугаар байрт орсон нь онцлог байлаа. Өдгөө 8 настай С.Чингим хүү 3 настайгаасаа эхлэн оюуны спортоор хичээллэсэн бөгөөд түргэн бодолтын төрлөөр ОЮУНЫ НААДАМ 2022 тэмцээний улсын аварга, Улирлын Аварга Шалгаруулах WINTER 2023 тэмцээнд цээж бодолтын аварга, үржвэрийн аваргаар тус тус шалгарч байжээ.

Сайндүүгийн Чингим нь цээж бодолт, түргэн бодолтоос гадна рубик шооны төрөлд олон амжилтуудыг гаргаж байсан. Тухайлбал, Дэлхийн Шооны Холбооны Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд алт болон хүрэл медаль хүртэж байжээ. Мөн Олон Улсын Little Miss and Mister Universe 2022 тэмцээнд – Prince of the Universe болон ГРАНД ПРИ шагнал хүртэж байсан дэлхийн аварга болох мөрөөдөлтэй авъяаслаг бяцхан хүү юм.

Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.