Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна.

2023 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

ГЭРЧ: Н.Батбаяр сайд Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамыг шинээр баригдах автозамын жагсаалтын МӨРӨНД ОРУУЛ гэж сум зааж бичиглэл үйлдсэн
ГЭРЧ: Н.Батбаяр сайд Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамыг шинээр баригдах автозамын жагсаалтын МӨРӨНД ОРУУЛ гэж сум зааж бичиглэл үйлдсэн
 
ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлд 10 хүүхдийн дунд, орон нутагт 8 хүүхдийн дунд нэг суултуур ноогдож байна
ЦЭЦЭРЛЭГ: Нийслэлд 10 хүүхдийн дунд, орон нутагт 8 хүүхдийн дунд нэг суултуур ноогдож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.