Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Таван хүн эдгэрч дараагийн тусгаарлалтад шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийж байна:

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 26 -нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд Ковид-19 халдвар илрээгүй. 

ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй. Мөн 56 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүйТандалтын зорилгоор БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нийт долоон сорьцод шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй.

Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд илрээгүй

ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.  

Д.Нарангэрэл: Эрчимт эмчилгээнд нийт 16 хүн байна
Д.Нарангэрэл: Эрчимт эмчилгээнд нийт 16 хүн байна
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.