Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ: “Үүлэнгөү“ ХХК-ийн үйл ажиллагаа 2022 онд цуцлагдсан, үйлдвэрт байсан хөгцөрч муудсан мах дотоодын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

No description available.Өнгөрөгч амралтын өдрүүдэд Эмээлтэд байрлалтай мах, махан бүтээгдэхүүн боловсруулах "Үүлэнгөү" ХХК-ийн үйлдвэрт хөгцөрч, муудсан их хэмжээний махыг бэлтгэж байна гэх мэдээлэл гарч, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэгвэл эл компанийн үйл ажиллагаа, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг ХХААХҮЯ-ны салбарын хяналтын ахлах мэргэжилтэн Д.Батжаргалаас тодрууллаа.

-"Үүлэнгөү" компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд салбар яам ямар хяналт шалгалт хийсэн бэ. Тухайн үйлдвэрт хэр хэмжээний мах байсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Яамны зүгээс өчигдөр газар дээр нь очиж ажилласан. Биднийг очиход цагдаагийн байгууллага очиж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Өлгөөд, гэсгээгээд сойсон 13-14 тонн мах байсан. Тавдугаар сарын 7-ны өглөөний 06.00 цаг хүртэл ажиллаад тухайн махыг дотогш оруулж хөргөгчинд хийх боломж байгаагүй тул үйлдвэрийг тэр чигт нь лацдсан. Махнуудаас 10 төрлийн дээж авсан. Дээжийн хариу одоогоор гараагүй байна. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах ёстой. Үйлдвэрийг бүхэлд нь лацдсан. Гаднаас ямар нэгэн хүн орох боломжгүй.

-Шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна. Та бүхэн газар дээр нь очиж ажиллахад үйлдвэрийн дотоод нөхцөл байдал ямар байсан бэ. Мөн тухайн бэлтгэсэн мах хааш нь нийлүүлэгддэг байсан бэ?

-Их хэмжээний хөгц ургасан, зарим нь үхсэн малын мах байж болзошгүй мах байсан. Тэр бүхнээс шинжилгээ авсан. Тухайн компанийн ажилчдын хэлж буйгаар экспортод гаргах зориулалтаар бэлтгэсэн гэж хэлж байгаа. Холбогдолтой бичиг баримтыг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Экспорт чиглэлд тодорхой зөвшөөрөл байсан юм уу?

-Энэ компани нь 2022 оны зургаадугаар сард хийсэн шалгалтаар үйл ажиллагаа нь цуцлагдсан. Тухайн үед 16 компанийн эрх цуцалсан. Энэ компани нь дахин энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах байсан бол дахин салбар яамдад мэдэгдэх ёстой байсан. Гэвч ийнхүү мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж хэлж болно.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ:

Усанд сэлэлтийн УАШТ-ээс Э.Эрхэс 14 алтан медаль хүртжээ
Усанд сэлэлтийн УАШТ-ээс Э.Эрхэс 14 алтан медаль хүртжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.