Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 22-25 насны гурван оюутанд ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр "2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр хийсэн 171 хүнд хийснээс гуравт нь халдвар илрэв. Зургадугаар сарын 25-ны өдөр ОХУ-аас ирсэн 23-25 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнууд юм.

Ажиглах байранд тусгаарлагдаж буй 19 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван хүний шинжилгээнд халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад буй 8 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочид халдвар илрээгүй. 

Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна. Энэ нь 19 настай, ОХУ-аас ирсэн Цэргийн сургуулийн оюутан юм. Нийт 43 хоногийн хугацаанд эмчлэгдээд, дараагийн шатны сувилал руу шилжиж байна.

Өнөөдрийн байдлаар 219 тохиолдол бүртгэгдсэний 170-ийг эмчлэн эдгээгээд байна. Үлдсэн 49 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 42 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотод ирсэн Цэргийн 75 алба хаагчийг Бага баян амралтад тусгаарлаж байна. Эдгээр хүмүүсээс сорьц цуглуулах ажил үргэлжилж байна. Маргааш шинжилгээний хариуг танилцуулна" гэв. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.