Шинэ эвслээс мэдээлэл хийж байна.
“Шинэ эвсэл”намын дарга Ж.Батзандан: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө.Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой маргаан нэлээдгүй гарсан. Хууль зүйн байгууллага, иргэдийн зүгээс гарсан алдааг шалгах хэрэгтэй гэж бид үзэж байгаа.
Шинэ эвслийг дэмжсэн иргэддээ баярлалаа. Мөн дэмжээгүй иргэддээ баярлалаа. Бид та бүхний итгэлийг олж авахын тулд улам илүү их хичээж ажиллах болно. Харамсалтай нь энэ удаагийн сонгуульд Шинэ эвсэл нэг ч мандат авч чадсангүй. Энэ нь биднийг илүү хичээж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан үр дүн байлаа.
Батзандан миний бие энэ удаагийн сонгуульд намаа удирдан авч явсан. Өөрийн хариуцлагаа хүлээн үүрэгт ажлаасаа огцорч байгаагаа мэдэгдэж байна.