Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын удирдлагуудыг огцорсонд тооцно гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу зургадугаар сарын 24-ний орой сонгуулийн дүн гарсны дараа тус намын удирдлагуудыг шууд огцорсонд тооцдог дүрэмтэй байдаг аж. Иймд энэ дүрмийн заалтыг албажуулах, хяналт тавих түр хороог тус намын гишүүд байгуулсан байна. 

Тодруулбал, АН-ын дарга, дэд дарга  ерөнхий нарийн бичгийн даргыг  огцорсныг ажлын тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхэд хяналт тавих "Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах" 9 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулжээ. 

Иймд намын одоогийн удирдлагуудаа даруй огцорч,  Намын үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор яаралтай хуралдуулахыг шаардаж байна. 

Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат "2016 оны УИХ-ын сонгуульд ард түмнээсээ шинэчлэгдээд ир гэх даалгаврыг авсан. Харин өчигдрийн дүнгээр шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа.  АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Дотоод ардчилалгүй байна гэх үнэлгээг ард түмнээсээ авсан учир одоо намаа шинэчлэх ёстой" гэв. 

Гурван Бат-Эрдэнэ, Хоёр Энх-Амгалан, Хоёр Мөнхцэцэг, Хоёр Ганбаатар сонгогдлоо
Гурван Бат-Эрдэнэ, Хоёр Энх-Амгалан, Хоёр Мөнхцэцэг, Хоёр Ганбаатар сонгогдлоо
 
Он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгджээ
Он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц