Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“+21 бичлэгтэй группт хүн нэмнэ” гэх зарын дагуу холбогдсон иргэдийн хаягт хууль бусаар нэвтэрдэг 48 хэргийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

Сүүлийн үед цахим гэмт хэрэг эрс нэмэгдэж буй. Тэгвэл цагдаагийн байгууллагаас бусад руу чат бичиж, нэвтрэх код авах замаар фэйсбүүк рүү нь нэвтэрч залилан хийдэг 48 хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, “фэйсбүүк орчинд +21 бичлэгтэй группт хүн нэмнэ” гэх утга бүхий зарыг байршуулан, холбогдсон иргэдийн утасны дугаарыг авч, фэйсбүүк хаяг руу нь хууль бусаар нэвтэрдэг байна. Ингэхдээ хохирогчийн нэрийг барьж, фэйсбүүкийн найзууд руу нь “Таны утас хэвээрээ юу, хэд билээ? Таны утсан дээр нэг код очихоор явуулаарай” гэх утгатай чат бичиж, уг хүний фэйсбүүк хаяг руу нэвтрэх кодыг авах замаар дамжин фэйсбүүкт нь нэвтрэх, түүний ойр дотны хүмүүсээс мөнгө залилан авах гэмт хэрэг үйлддэг байжээ.

Уг этгээдүүдийн үйлдсэн 48 хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс иргэд фэйсбүүкийн группт элсэхдээ гар утасны дугаараа бусдад өгөхгүй байх, бусдад өөрийн гар утсанд ирсэн фэйсбүүкийн 6 орон бүхий тоог явуулахгүй байхад анхаарч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

КОНСУЛ: БНСУ-ын виз мэдүүлсэн хугацаанд өөр улсад яаралтай зорчих бол гадаад паспортоо түр хугацаанд ЭСЯ-наас авах боломжтой болсон
КОНСУЛ: БНСУ-ын виз мэдүүлсэн хугацаанд өөр улсад яаралтай зорчих бол гадаад паспортоо түр хугацаанд ЭСЯ-наас авах боломжтой болсон
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй