Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КОНСУЛ: БНСУ-ын виз мэдүүлсэн хугацаанд өөр улсад яаралтай зорчих бол гадаад паспортоо түр хугацаанд ЭСЯ-наас авах боломжтой болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх, виз олгох журмыг хөнгөвчлөх ажлын хүрээнд БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд өөр улсад яаралтай зорчих тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой боллоо.

Энэхүү зохицуулалт нь 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортаа түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх шаардлагатай юм.

Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа болно.

ТОДРУУЛГА: Хээрийн түймэр унтраахаар ажиллаж буй 8 албан хаагч түлэгдсэний нэг нь 38 хувийн түлэгдэлтэй байна
ТОДРУУЛГА: Хээрийн түймэр унтраахаар ажиллаж буй 8 албан хаагч түлэгдсэний нэг нь 38 хувийн түлэгдэлтэй байна
 
БИЧЛЭГ: Аймгийн арслан Э.Чойням 2019 оны улсын баяр наадмын допингийн шинжилгээний үеэр нэгэн бөхийн “шээсээ сольж буй“ бичлэгийг ил болголоо