Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдочид Катарыг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Катарын нийслэл Дохад энэ сарын 7-14-ны өдрүүдэд жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн зарим тамирчид эх орноосоо мордлоо. Уг тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид бүгд оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд жүдочид давхар зодоглох юм. Монголын эрэгтэй жүдочид 1973, эмэгтэйчүүд 1995 онд дэлхийн шилдгүүдтэй анх өрсөлдснөөс хойш 5 алт, 4 мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Дохад хүч үзэх Монголын жүдочид:

  • Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
  • 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
  • 81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
  • 90 кг: Гантулгын Алтанбагана
  • -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
  • +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
  • Эмэгтэй 48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
  • 70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -78 кг: Отгонбаярын Хүслэн
  • +78 кг: Амарсайханы Адъяасүрэн
Увс аймгийн Давст суманд гарсан хээрийн түймэрт 7,5 га талбай шатжээ
Увс аймгийн Давст суманд гарсан хээрийн түймэрт 7,5 га талбай шатжээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.