Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн Давст суманд гарсан хээрийн түймэрт 7,5 га талбай шатжээ

Огноо
Унших
0 минут 51 секунд

Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаанбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 34 км-т/ Хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Давст сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:17 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, тавдугаар сарын 01-ний өдрийн 14:15 цагт галыг бүрэн унтраасан байна.Одоогоор уг түймэрт 7.5 га талбай шатсан гэх мэдээлэл буй.

Ж.Сүхбаатар: “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр идэвхгүй 63 уулзвар ачаалал хуваалцана
Ж.Сүхбаатар: “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр идэвхгүй 63 уулзвар ачаалал хуваалцана
 
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.