Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж, мэдээлэл хийдэг. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өчигдөр шөнийн 00 цаг хүртэл АН-ын бүлэг, төлөөллийн төв байгууллага ҮБХ хуралдсан. 300 гаруй ҮБХ-ны гишүүд ирсэн. Өчигдөр гарсан зөвлөгөөний үндсэн зөвлөмж нь АН болоод АН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд ҮХНӨ дээр өөрсдийн гэсэн байр суурьтай явж ирсэн. 2015 оноос эхлээд хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүхийн тусгаар байдал хараат бус байдлыг хамгаалах зэргээр маш олон санал бүтцийн байгууллагууд дээр явж ирсэн. Олон санал санаачилга гарсан. Эдгээрийг удирдлага болгож, ҮХНӨ-д өөрийн байр суурьтай оролцохыг АН-ын дарга, УИХ дахь бүлэг болон ҮБХ-нд үүрэг чиглэл болгосон" гэлээ.