ХҮН-аас өнөөдөр мэдээлэл хийв. ХҮН-ын дарга Т.Доржханд "Өнгөрсөн 30 жилийн нийгмийн үр дүн, авлига хээл хахууль, уналт доройтол ядуу байгаа амьдралыг өөрчилж чадах эсэх эрмэг дээр ирээд байна. Үүнийг Монгол Улсын эдийн засагчид, Монгол Улсад ирж шинжилгээ хийсэн дэлхийн том эдийн засагчид ч баталж байна.
Тогтолцооны өөрчлөлт, парламентын ардчиллыг бэхжүүлэх, ҮХНӨ-ийн асуудлыг хоёр жил ярьж ирлээ. Парламентад энэ асуудлыг сөхөж тавьсан. Иргэдтэйгээ уулзсан. Улмаар намууд ҮХНӨ-ийг дэмжсэн.
ХҮН хуралдаад ҮХНӨ-ийг хийх нь зүйтэй гэдэгт 100 хувь санал нэгдэж байна. Бусад намуудын удирдлагууд ч дэмжиж байгаа. Монгол Улс түүхэндээ анх удаа намуудын удирдлагууд нь санал нэгтэйгээр ҮХНӨ-ийг хийх гэж байна.
Бид энэ долоо хоногт ҮХНӨ-ийг төслийг эхлүүлэхгүй бол цаггүй боллоо" хэмээсэн юм.