БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 79 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэгвэл “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан юм.