Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Наран манадаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2023.04.27/ өдрийн 11:30 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Чойбалсан сумын мэргэжлийн анги, Гурванзагал сумын мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасгийн ажилтнууд түймрийн хойд, зүүн, урд талын тархалыг зогсоосон бөгөөд баруун талыг унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Хүйтэн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ гарсан хээрийн түймрийг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Хар нуурын 8 дугаар заставын алба хаагчид, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж бүрэн унтраажээ.

Иймд иргэд та бүхэн ой, хээрээр явахдаа татсан тамхины ишээ бүрэн унтраах, ил задгай гал түлэхгүй байх, шатсан үнс нурмаа газарт булж, байгаль орчноо хамгаалахыг уриалж байна.

Э.Цэндбаатар найман үеийн турш илүүрхэж, ялалт байгууллаа
Э.Цэндбаатар найман үеийн турш илүүрхэж, ялалт байгууллаа
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.