Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг дор галд өртөж орон гэргүй болсон дөрвөн өрхөд өргөө цагаан гэр гардуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Энэ сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд нэг айлын гэр, гурван айлын байшин галд автсан юм. Орон гэргүй болсон дөрвөн айлын дунд өрх толгойлсон гурван хүүхэдтэйгээ амьдардаг аав, бага насны хүүхдүүдтэй залуу хос болон ахмад насны хүмүүс ч байна.

Хаврын хавсарганаар орон гэргүй болсон дөрвөн өрхөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Зөвлөлөөс шийдвэрлэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр олгожээ.

Гэрүүдийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Оюунцэцэг, хорооны албан хаагч нар болон албаны хүмүүс гардуулан өгсөн юм.

Олон жил хаяа холбож хөрш амьдарсан болохоор “Эднийх маань өнгөрсөн намар шинэ байшин барьж орсон юм”, “Энэ айл маань өрх толгойлсон олон хүүхэдтэй аав” гэх зэргээр халаглаж байлаа. Хэлж биш хийсэж ирдэг гамшиг зовлонгийн араас түргэн шуурхай арга хэмжээ авч өргөө цагаан гэртэй болгож өгсөнд талархаж байгаагаа иргэд илэрхийлсэн юм.

Ж.Сүхбаатар: Засгийн газраас автозамын түгжрэлийг бууруулах ажлын явцтай 7 хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй авч байна
Ж.Сүхбаатар: Засгийн газраас автозамын түгжрэлийг бууруулах ажлын явцтай 7 хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй авч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.