Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруунд сурсан 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ердөө 100 гаруй жилийн өмнө Монгол сурагчид Европт суралцахаар явж байжээ. Тодруулбал Герман, Францад суралцахаар 35 хүүхэд явсан байдаг аж. Харин араас нь Д.Нацагдорж, Д.Намдаг, Д.Пагамдулам тэргүүтэй зургаан хүүхэд очсон байна.

Тэгвэл эдгээр хүүхдүүдийн хувь заяа хэрхсэн талаар судлаач Ч.Болд “Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа нэгэн сонирхолтой баримтын талаар ярьсан байна. Тэрбээр “ Баруунд сурсан анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж , тав нь сэжиг бүхий нас барсан” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна Францад сурч байсан дөрвөн хүүхдийн нэг Ж.Дүгэрсүрэн нь Монголын анхны геологийн ухааны доктор болж байсан аж. Харин Т.Аюурзана нь Монголын анхны малзүйч төрийн шагналт хүн бөгөөд Орхон үүлдрийн хонийг бий болгожээ. Зохиогчийн эрхийн 0001 дугаартай гэрчилгээ ч мөн адил энэ хүн дээр байдаг юм байна.

Л.Намсрай нь цэргийн төв театрын найруулагч зураглаачаар ажиллаж байсан бөгөөд Япон, Герман, Францын тагнуул хэмээн цаазаар авхуулжээ

С.Баяр: Найз минь байсан бол 61 нас хүрч байх байлаа
С.Баяр: Найз минь байсан бол 61 нас хүрч байх байлаа
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.