Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүх Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд


Өнөөдөр дээд шүүхээс 22-р тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатарын нэр дэвшигчээр бүртгэх, сонгогдох эрхийг олголоо.

Тэрээр хэлэхдээ “ Дээд шүүхийн шийдвэрт маш их баярлаж байна. Монголд шүүх тогтолцоо хэвээр байгааг харуулсанд баярлалаа. Одоо бид сонгуулийн ерөнхий хороо руу очих гэж байна. Магадгүй бичиг цаасны ажил гээд цаг авч нэр дэвшүүлэхгүй байж болох юм. Гэхдээ сонгуулийн ерөнхий хороог арай ч ийм шившигтэй юм хийхгүй байхаа гэж найдаж байна” гэв.

Дэвсгэр мэдээлэл: Л.Наранбаатар нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

 

Ковид-19 туссан өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг апп-ыг олон оронд хэрэглэж эхэлжээ
Ковид-19 туссан өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг апп-ыг олон оронд хэрэглэж эхэлжээ
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.