Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 туссан өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг апп-ыг олон оронд хэрэглэж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

ЭМЯ-наас хүргэж буй Ковид-19-ийн эргэн тойрон дахь тандалт судалгааны тойм 23-г хүлээн авна уу.

1. Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцны 9-д нь коронавирус илрүүлсэн байна. Хоол ундыг ам дамжуулан хувааж хэрэглэх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ.


2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1099 өвчтний 9%-д нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. Өвчтний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр халдвар дамжих магадлалтай гэжээ. Тиймээс гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ.


3. АНУ-ын Дрексель их сургуулийн эрдэмтдийн багц судалгаагаар коронавируст халдвартай хүний 53% нь үнэрлэх мэдрэмж, 43% нь амтлах чадвараа түр алддагийг тогтоожээ. Эрдэмтэд үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж байна.


4. Израйлын судлаачид цахилгаанаар цэнэглэж өндөр хэмээр халдваргүйтгэдэг амны хаалт бүтээжээ. Энэ цэнэглэгч 30 минутад нян, бичил биетийг устгадаг ажээ.


5. КОВИД-19-тэй өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг гар утасны аппликейшнийг олон оронд хэрэглэж эхэлсэн бөгөөд Герман, Япон улсад ч нэвтрүүлжээ. Сүүлийн дөрвөн хоногт Германд 10 сая хүн энэ апликейшнийг утсандаа суулгажээ.

АНУ-аас Монгол Улсын олдвор болох динозавруудын ясыг авчирна
АНУ-аас Монгол Улсын олдвор болох динозавруудын ясыг авчирна
 
Менингококкт халдвар  5 хүртэлх насны хүүхэд голчлон өвддөг. Насанд хүрэгчид нянг нь тээдэг
Менингококкт халдвар 5 хүртэлх насны хүүхэд голчлон өвддөг. Насанд хүрэгчид нянг нь тээдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.