Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Нямдэлгэр: Бүсгүйчүүд нүүрээ будсаныхаа дараа будаг түгжигчийг заавал ашиглаж, арьсаа хамгаалах хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд

Дээрээ гурван ах, хоёр эгчтэй бяцхан охин. Ах нартайгаа тэрсхэн өссөн болоод ч тэр үү ер нь л их хэрсүү, эрэгтэйлэг өсжээ. Гэхдээ түүний хувьд өнөөдөр олон охидын мөрөөдлийг биелүүлж, гоо үзэсгэлэнг нь илүү тодотгож өгөх эрхэм үүрэгтэй нэгэн болсон. UBN.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа буланд "INTERNATIONAL BRILLIANT CUP Las Vegas" Олон улсын гоо сайхны аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, "Ari make up Studio"-ийн багш, Make up artist С.Нямдэлгэрийг урин оролцуулж, хэсэг хором ярилцсан юм.

-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг С.Нямдэлгэр гэдэг. "Ari make up Studio"-ийн багш, Make up artist хийдэг.

-Та яагаад нүүр будалтын урлагт дурласан бэ. Өөр мэргэжилтэй гэж сонссон юм байна?

-2018 онд би ШУТИС-ийг эрчим хүчний менежмент бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. Түүний дараа мэргэжлээрээ хэсэг хором ажиллаж байгаад Ари багшийн сургалтыг хараад сурч үзмээр бас үнэхээр гоё санагдсан.

Яагаад гоё санагдсан бэ гэхээр, би айлын бага охин. Дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Гэтэл намайг хүүхэд байхад нэг эгч маань нөхөрт гараад явчихсан нөгөө эгч маань оюутан болчихсон байсан юм. Тэгээд л би ах нартайгаа хамт эрэгтэй хүүхдүүдийн тоглодог ямар л тоглоом байна бүгдийг нь тоглодог байсан.

Хөл бөмбөг тоглох, тэвэг өшиглөх гээд бүх тоглоомыг тоглосоор байгаад жаахан эрэгтэйлэг өсчихсөн юм. Гэтэл "make up"-ийн сургалтад сурч эхэлснээс хойш эмэгтэйлэг, гүнжлэг шинж чанар маань илүүтэй гарч ирсэн гэж боддог юм. Одоо багштайгаа хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг.

-Таны хувьд Ари багшийн алтан шавь юм байна шүү дээ. Нэг мэдэхэд л өөрөө багш болчихсон олон бүсгүйчүүдэд нүүр будалтын гайхамшгийг мэдрүүлээд, арга техникээс нь заагаад явж байгаа юм байна. Ер нь одоогоор хэчнээн шавьтай болсон байна?

-Яг тоолж байгаагүй юм байна. Гэхдээ 200-аад шавьтай гэж хэлэхэд болох юм байна.

-Багш байхын хамгийн сайхан зүйл нь юу гэж бодож байна?

-Цахим орчин илүү хөгжчихсөн учраас үүний давуу тал хамгийн сайхан санагдаж байгаа учир нь би өмнө нь төгссөн шавь нарынхаа зургийг хараад эсвэл хэн нэгний нүүрийг будаад явж байгааг нь харахад л сэтгэл онгойгоод л явчихдаг юм. Шавь нараараа бахархах, баярлах мэдрэмж төрдөг.

Түүнээс гадна би өмнө нь оюутан байхдаа ч гэдэг юм уу ер нь л хүн нүүрээ хэрхэн будсан бэ гэдгийг нь хардаггүй, анзаардаггүй байсан юм. Гэтэл одоо нүүрээ гоё будаад, өөртөө итгэлтэй алхаж байгаа хүн л маш гоё харагддаг болчихсон.

-Тэгвэл эмэгтэйчүүд нүүрээ будахдаа хамгийн их гаргадаг алдаа юу байна?

-Нүүр будахаас өмнө нүүрэндээ тохирсон крем сонгохдоо маш их алддаг. Өөрийнхөө царай, арьсны өнгөнд тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэн арьс өөр, өөр харагдах бас зохимжгүй харагддаг.

Түүнээс гадна эмэгтэйчүүд маань нүүрээ будчихаад будаг түгжигч буюу повдер хэрэглэдэггүй. Хэрэв будаг түгжихгүй тохиолдолд нүүрэн дээр их хэмжээний тоос, тоосонцор ирж наалддаг. Хэрэв будаг түгжигчийг хэрэглэвэл нэгдүгээрт мать болгоно, хоёрдугаарт арьсыг шороо, тоосноос хамгаална.

-Та нүүр будалтыг гурван үгээр тодорхойл гэвэл ямар үгээр тодорхойлох вэ?

-Инээмсэглэ, илүү тод гэрэлт.

-Яагаад?

-Яагаад гэвэл нүүрээ будсан эмэгтэй маш хөөрхөн инээмсэглэдэг байхгүй юу. Гэтэл хүмүүс өөртөө зөвхөн хар, бор өнгө л тохирдог гэж боддог гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Өөр гоё тод өнгөнүүд ч зохидог. Тиймээс энэ үгээр л илэрхийлэх юм байна.

-Тэгвэл хэн нэгний нүүрийг будаад, бүтээл хийснийхээ дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Яг нүүрийг нь будаж дуусаад эмэгтэйлэг, хөөрхөн, яг л ГҮНЖ шиг болгочихоор л надад маш сайхан санагддаг. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрдөг. Заримдаа бүр өөрийгөө яг ингэж будах юмсан гэж боддог ч өөрийгөө нэг их будаад байдаггүй юм.

-Сүүлийн үед make up сонирхдог, дурладаг, улам илүү мэргэжлийн түвшинд суралцахыг хүсдэг олон залуус бий шүү дээ. Та тэдгээр хүмүүст хандаж үг хэлээч?

-Make up гэдэг бол эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хамаагүй бүхий л хүмүүст зориулагдсан, хэн хүссэн дурласан бүхэнд үргэлж нээлттэй. Тиймээс магадгүй сургалтад суухыг хүсэж байгаа эсвэл айж байгаа хэн нэгэн байвал зүгээр л зориглоод, багс аваад будаад үз. Тэгэх л юм бол та өөрийгөө юу чадах вэ гэдгээ мөн өөртөө ямар өнгөзохих вэ гэдгээ мэдээд авна.

Тиймээс битгий ай, битгий ич зүгээр л зориглоод, үзээд алд гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.