Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ ХУРАЛ: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлэхээр болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Өмгөөлөгч н.Түвшинтамирын зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 17.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзлыг Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр шүүх хурал үргэлжлэн хуралдахаар болж байна.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны галт тэрэг аялж байна
 “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны галт тэрэг аялж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ