Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар хүчтэй шуургатай, хуурайшил ихтэй байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар юу хэлэлцэх вэ
Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар юу хэлэлцэх вэ
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.