Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногт УИХ хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн баринаӨнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэгвэл эл хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ.

Ташрамд дурдахад, төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтууд багтсан талаар хууль санаачлагчид хэлж буй.

“Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал Даваа гарагт болно
“Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал Даваа гарагт болно
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.