Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дугаржав: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ажилчдын дундаж цалин 2 сая гаруй төгрөг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов.

Энэ үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав "Үйлдвэр 2022 оны дөрөвдүгээр сард төрд шилжсэнийг дурдаад одоогийн байдлаар 1524 ажилтан ажиллаж байгаа бөгөөд цалинг нь 38 хувиар нэмээд байна. Дундаж цалин ойролцоогоор 2 сая гаруй төгрөг байгаа. Нэг удаа ч цалин, орлого тасраагүй, улмаар хоёрдугаар сарын сүүлээр 13 дахь цалин өгсөн гэв. Мөн тэрбээр “Сул зогсолтод 280 хүн байна. Өмнө нь оргил үед 564 хүний сул зогсолт гарч байсан. Өнгөрсөн жилийн байдлаар есөн сар хүртэл сард 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол аравдугаар сард би ажлаа авснаас хойш оны эцэст 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний улиралд хамгийн багадаа долоон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна” хэмээн гэв.

Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
 
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.