Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залууст зориулсан Инновацийн төвийг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэд, олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй. 

Энэ удаагийн мэдээллээрээ тэрээр Яармаг дахь нийслэлийн төр захиргааны шинэ байрны B блокт залууст зориулсан Инновацийн төвийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулах болсон талаар хотын Захирагч мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотод инновацын экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлэх, инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг дэмжих Нийслэлийн анхны инновацийн төв “HUB Инновацийн Төв”-ийг 2018 онд нийслэлээс байгуулсан бол энэ удаа БНСУ-ын Засгийн газартай хамтран 4.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХАБ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Энэхүү төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, гарааны бизнесийг дэмжих замаар Монгол Улсад стартАпын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох, мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготойгоор 2021-2023 оны хооронд хэрэгжих юм. Инновацийн тусламжтайгаар нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг хөгжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй болгох, инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох боломж нээгдэж аж.

Түүнчлэн нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянаж эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байна. 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Энэ нь хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд  шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжийн аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 24.770 тээврийн хэрэгсэл, 64.512 зорчигч хяналт тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Н.Золзаяа

Иракийн эмгэнэлт өнгө төрхийг хүүхэлдэйн баатруудтай холбон зурсан нь
Иракийн эмгэнэлт өнгө төрхийг хүүхэлдэйн баатруудтай холбон зурсан нь
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.