Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд “Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын" төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж байна. Энэ удаагийн хууль долоон бүлэг 46 зүйлтэйгээр өргөн баригдлаа.
Мөн УДШ-д бүртгэлтэй 35 намд санал хүргүүлж, 10 гаруй удаа хэлэлцүүлэг хийсэн.
Энэ удаагийн "Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад" санхүүжилтийг ил тод шилэн болгох заалтууд орсон. Парламентад суудалтай улс төрийн намуудад өнөөдөр ч гэсэн төсвөөс мөнгө олгодог. Зөвхөн парламентад суудалтай намуудад төрийн санхүүжилт олгодог байсан бол одоо суудалгүй намуудад ч гэсэн төрийн санхүүжилт олгож өгөхөөр хуульд тусгасан" гэсэн юм.