Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа:Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийн төслийг батлуулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж мэдээлэл өглөө.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,

Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулийн төсөл болон Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Манай бүлгийг гишүүн Ш.Адьшаа гишүүн өргөн барьсан.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барих гэж байна. Бид энэ хуулийн төсөлд ямар саналууд хэлэх талаар хэлэлцлээ. Мөн бид сонгуулийн хуулийг 28/48 байхаар саналаа өгсөн.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, “Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд хоёр удаа хэлэлцүүлж дэмжүүлсэн. 30 жилийн хугацаанд хувийн эрх ашгаа өндөр тавьсан, төрөөс баталгаа гаргуулж зээл авдаг, хамаатнуудаа томилуулдаг энэ асуудлыг цэгцлэх нь нийгмийн захиалга. Бид энэ асуудлыг шийдвэрлэх нь улсын эрх ашигтай холбоотой. Тиймээс зайлшгүй батлуулах хэрэгтэй. Төрөөс баталгаа гаргасан тендерийг завшдаг асуудал ил болж ял шийтгэл яригдаж байна. Тиймээс АН-ын бүлэг дэмжих хэрэгтэй гэж үзлээ” гэв.

Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг энэ сарын 12, 13-нд болохоор болжээ
Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг энэ сарын 12, 13-нд болохоор болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд