Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг дөрөвдүгээр сарын 10, 11-нд Д.Сүхбаатарын төв талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилж, дөрөвдүгээр сарын 12, 13-нд болохоор болжээ.
Өдөрлөгт Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Кино урлагийн дээд сургууль, СИТИ дээд сургууль зэрэг соёл, урлагийн чиглэлийн мэргэжлийн боловсрол олгодог 20 орчим сургууль, сургалтын төвүүд хамтран оролцох юм. Мөн энэ үеэр сургуулиуд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, элсэлтийн шалгалтын бүртгэл хийх бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулах юм.