Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөхөн сонгууль зохион байгуулах Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгчийн нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал бий болсон тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа.

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хороог Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэг, 16.1 дэх хэсгийг үндэслэн НИТХ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор байгуулсан юм.

Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлаж, хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.

Номын баяр ирэх тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно
Номын баяр ирэх тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно
 
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.