Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын баяр ирэх тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сард зохион байгуулах тов гарсан. Тодруулбал, Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулагддаг уг баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Л.Оюун-Эрдэнэ: ХНХЯ-ыг эмэгтэй хүн, улстөрч авч явах нь зөв тул Х.Булгантуяаг, Боомтын сайдад Б.Тулгын туршлагыг ашиглахаар томилж байна
Л.Оюун-Эрдэнэ: ХНХЯ-ыг эмэгтэй хүн, улстөрч авч явах нь зөв тул Х.Булгантуяаг, Боомтын сайдад Б.Тулгын туршлагыг ашиглахаар томилж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.